Миний бодол

Анхны бүхэн сайхан...................
Анх түүнтэйгээ 2014 оны 1 сарын 22ны өдөр уулзаж байсан. 
Өвөл оройдоо гадаа цаанаа л нэг хүйтэн жихүүн салхитай. Тэр үед манай хичээл амарчихсан, амралтаараа нэг газар дадлага хийгээд хэрэндээ л завгүй байсан. Бид 2 ярьж байгаад хороололын Өргөө дээр уулзахаар болсон юм. Өргөө рүү явж байхдаа сандраад, зүрх хүчтэй цохилоод л хамаг юм амаар гарах нь ээ. Уулзаад юу ярих уу? Намайг юу гэж бодох бол гээд л тэрхэн үедээ нилээн бодолд дарагдчихсан явсан. Зам гэж битүү түгжрээ, ямар ч удаан явдаг юм, тэр үед цаг хугацаа зогсчихсон юм шиг л санагдаж билээ. Хороололын НОМИН-н өмнө буугаад өргөө руу ортол яг л үүдэн дээр нь зогсож байна шүү. Уулзаад гар барих тэр мөчид бүх зүйл минь гэрэлтээд яг л жоохрн хүүхэд шиг баярлаад гүйсээр санагдсан. Өргөөгөөс гараад жүр үрд орж шоколадтай пирог авчихаад сууж нилээн юм ярьж суусан юм. Анх удаа шоколадтай пирогийг ямар муухай амттай юм бэ гэж хэлж байсан хүнийг тэр үед л харсан. Үнэхээр их санаа зовж ичиж байж билээ. Би өөрөө санал болгосон болохоор...... Яг өөдөөс нь хараад суучихсан харц дальдраад л нүд рүү нь ч эгцэлж харж чадахгүй, юм ярих гэхээр сандраад л хэл ам ч эвэлж өгөхгүй, тэр хэдэн минут  үнэхээр хэцүү өнгөрсөн шүү.  Тэр өдрөөс хойш би түүнийгээ бүр мөсөн хайрлах шийдвэр гаргасан юм даа <3<3<3<3




Сэтгэгдэл үлдээх

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)

Найзууд

khulan28
Light
Номинтөгөлдөр



:-)
 
xaax